Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын (БНАКУ) зүүн хэсэгт Эбола вирусийн Bundibugyo төрлийн халдвар эрчимтэй тархаж байна. НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) мэдээлснээр, тус өвчний улмаас нас барсан хүний тоо 500-г давжээ.
Одоогоор халдварын тархалт өргөжин тэлж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд нөхцөл байдлыг хяналтад авахын тулд идэвхтэй ажиллаж байна. ДЭМБ-ын зүгээс вирусийн шинжилгээг хурдасгах, эмчилгээний үр дүнтэй аргуудыг тодорхойлох чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ.
Эбола вирус нь маш аюултайд тооцогддог бөгөөд одоогийн байдлаар тус улсад тархаад буй халдварын голомтыг хумих, өвчтөнүүдэд үзүүлэх эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна.