Бизнес эрхлэгч Майкл Браунинг Жр. 26 настайдаа бизнесээ эхлүүлж байх үедээ хүндхэн сорилттой тулгарч байжээ. Тэрээр анхны Urban Air Adventure Park буюу адал явдалт паркийн төслөө хэрэгжүүлэхээр зорьсон ч тухайн үед бүх банк болон хөрөнгө оруулагчдаас татгалзсан хариу авч байсан юм.
Түүний бизнесийн санааг тухайн үед хүмүүс ойлгохгүй байсан тул олон хүн түүнийг солиотой гэж бодож байв. Гэсэн хэдий ч Майкл Браунинг Жр. бууж өгөлгүйгээр өөрийн эцгийн хамтаар анхны паркаа гараараа барьж байгуулсан түүхтэй.
Өнөөдөр түүний байгуулсан Urban Air Adventure Park нь амжилттай хөгжиж, борлуулалтын хэмжээ нь тэрбум гаруй долларыг давжээ. 26 насандаа эхлүүлсэн түүний ажил өдгөө дэлхийн хэмжээний томоохон бизнес болон өргөжөөд байна.