Эрэгтэйн бэлгийн сулралыг эмчлэхэд түгээмэл хэрэглэгддэг Виагра буюу силденафил нь анх цусны эргэлтийг сайжруулах зориулалттай эм болж гарч ирсэн түүхтэй. Гэвч тус эмийн бусад нөлөө нь тодорхой болсноор түүний ач холбогдол улам бүр өсөж байна.

Израил улсын Тель-Авив хотод байрлах Вайзманны шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаачид уг цэнхэр өнгийн эм нь илүү олон төрлийн эмчилгээнд ашиглагдах боломжтойг олж илрүүлжээ. Эрдэмтдийн баг силденафил бодис нь хорт хавдрын метастазыг буюу тархалтыг хязгаарлаж чадах шинж тэмдгийг олж тогтоосон байна.

Энэхүү үр нөлөө нь уг эмийн цусыг шингэлж, судас тэлэх үйлчилгээтэй холбоотой шинээр нээгдсэн биологийн механизм дээр суурилж байгаа аж. Судалгаагаар силденафил нь хорт хавдрын эсүүдийн тархах чадамжийг бууруулж байгааг эрдэмтэд онцолжээ.