Вьетнамын өмнөд хэсэгт орших нэгэн арлын ойролцоо хурдны завь хөмөрсөн ноцтой осол гарсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Ослын улмаас 15 хүн амиа алдсан байна.
Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, тус завь нь ширүүн давалгаатай бүсэд хөвж байх үедээ хөмөрсөн байна. Аврагчид ослын газраас 21 хүнийг эсэн мэнд аварч чаджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд Энэтхэгийн жуулчид байгааг албаныхан онцоллоо.