Гаити улсад зэвсэгт бүлэглэл хүчирхийлэл үйлдэж, халдлага хийсний улмаас 47 хүн амиа алдаж, 50 гаруй хүнийг барьцаалсан хэрэг гарчээ.

Энэхүү хэрэг явдлыг тус улсад сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн том олноор барьцаалах гэмт хэргүүдийн нэг байж болзошгүй хэмээн үзэж байна.

Халдлага нийслэл Порт-о-Пренсийн дээрх толгодод орших сууринд болсон бөгөөд эрх баригчид тухайн бүсийг аюулгүй болгохоор ажиллаж байгаа аж. Гэвч зэвсэгт бүлэглэлийн нэгэн толгойлогч эрх баригчид бүлэглэлийн гишүүдээс хөнөөвөл барьцааны хүмүүсийг хорооно гэж заналхийлжээ.