Бидний эрүүл мэнд шууд утгаараа бидний судасны наснаас хамаардаг гэж хэлж болно. NutritionFacts-аас гаргасан судалгаагаар өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэсний дараахан бие махбодод ямар өөрчлөлт гардаг талаар онцлон анхааруулж байна.
Судалгааны үр дүнгээс харахад, өөх тос ихтэй хоол идсэний дараах хэдхэн цагийн дотор хүний биед сөрөг өөрчлөлтүүд эхэлдэг байна. Энэ нь зөвхөн илүүдэл жингийн асуудал биш, харин судасны үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг хүчин зүйл юм. Ийм төрлийн хоол хүнс нь судас төдийгүй уушгины үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулдаг болохыг тогтоожээ.
Бидний судасны эрүүл мэнд нь тухайн хүний биологийн наснаас ч илүү чухал үзүүлэлт болдог. Тодруулбал, бидний судас хэр эрүүл байна, бид төдий чинээ залуу байна гэсэн үг юм. Тиймээс судасны үйл ажиллагааг хэвийн хадгалж, хамгаалах нь урт удаан, эрүүл амьдралын үндэс болно.
Хэрхэн хамгаалах вэ?
Судасны үйл ажиллагааг хэрхэн хадгалж үлдэх, өөх тостой хоолны сөрөг нөлөөнөөс өөрийгөө хэрхэн хамгаалах нь өнөөгийн эрүүл мэндийн гол асуудлуудын нэг болоод байна. Бидний сонгосон хоол хүнс бүр судасны хананд нөлөөлж байдаг тул эрүүл мэндээ хамгаалах алхмуудыг эртнээс хийх нь чухал юм. Энэхүү мэдээлэл нь өдөр тутмын хооллолтын зуршлаа эргэн харах, судасны болон уушгины эрүүл мэндээ анхаарахад туслах зорилготой юм.