Дэлхийн алдарт гэрэл зурагчин Энни Лейбовиц поп од Жастин Бибер болон түүний эхнэр Хейли Бибер нарын зургийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн үзэж, "Observer" хэвлэлийн байгууллагыг шүүхэд өгсөн байна.
Тэрээр тус хэвлэлийн газрыг өөрийн бүтээлийг "мөлжсөн" хэмээн буруутгаж байгаа юм. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, Лейбовиц зөвшөөрөлгүй ашигласан зураг бүрийн төлөө 150,000 ам.доллар хүртэлх нөхөн төлбөр шаардаж байна.
Энни Лейбовиц нь дэлхийн хамгийн нэр хүндтэй гэрэл зурагчдын нэг бөгөөд алдартнуудын хөрөг зургаараа олонд танигдсан уран бүтээлч юм. Харин Жастин Бибер нь дэлхий даяар алдартай дуучин, харин Хейли Бибер нь загвар өмсөгч билээ. Одоогоор энэхүү шүүхийн маргаан үргэлжилж байна.