Дэлхийн томоохон даатгалын байгууллагуудын нэг Allianz Partners компани өөрийн үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх замаар ажлын байрны цомхотгол хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тус компани нь нийт 23,000 орчим ажилтантай бөгөөд хиймэл оюун ухааныг ашиглах шийдвэрийнхээ хүрээнд 1,500-аас 1,800 хүртэлх ажлын байрыг хасахаар болсон байна. Allianz Partners нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг даатгал болон тусламжийн үйлчилгээ үзүүлэгч томоохон компани юм.
Технологийн дэвшил, ялангуяа хиймэл оюун ухааныг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь ажлын байрны бүтцэд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан энэхүү алхам нь олон улсын бизнесийн хүрээнд анхаарал татаж байна.