АНУ-ын зүгээс Иран улс руу дөрөв дэх удаагаа цэргийн цохилт өгсөнтэй холбоотойгоор дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон хэлбэлзэл ажиглагдаж байна. Энэхүү геополитикийн хурцадмал байдлын улмаас алт, газрын тос, хувьцаа болон бондын ханш огцом өөрчлөгдөж, зах зээлд тодорхойгүй байдал үүсээд байгаа юм.

Гэсэн хэдий ч криптовалютын зах зээлийн гол төлөөлөгч болох биткойны хувьд энэхүү нөлөөлөл харьцангуй бага байна. Одоогоор биткойны ханш 63,800 ам.доллар орчимд тогтвортой хадгалагдаж байгаа бөгөөд бусад хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад бага зэргийн өөрчлөлттэй байна.

Дэлхийн зах зээл дайны нөхцөл байдлын улмаас хүчтэй савлагаатай байгаа энэ үед биткойны ханш ийнхүү тогтвортой байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.