NASA-ийн мэдээллээр долдугаар сарын 27-ны өдрийн байдлаар сарны харагдах байдал Waxing Gibbous буюу тэргэл сар болохоос өмнөх үе шатанд шилжжээ. Энэ үед сарны гадаргуугийн 95 хувь нь гэрэлтсэн харагдах аж.
Энгийн нүдээр харахад та сарны гадаргуу дээрх Mare Fecunditatis, Mare Serenitatis, болон Mare Tranquillitatis гэх мэт хэсгүүдийг ялгаж харах боломжтой. Хэрэв та дуран ашиглавал Mare Nectaris, Mare Humorum, болон Endymion тогоог илүү тод харах боломжтой бөгөөд телескоп ашигласан тохиолдолд Аполло 12, 16, 17 хөлгүүдийн газардсан цэгүүдийг ч олж харах боломжтой байна.
Сар дэлхийг тойрохдоо ойролцоогоор 29.5 хоногийн хугацааг зарцуулдаг бөгөөд энэ хугацаанд найман өөр үе шатыг дамждаг. Сарны дэлхий рүү харсан тал нь үргэлж ижил байдаг ч нарны гэрэл тусах өнцөг өөрчлөгддөг учраас бидний нүдэнд харагдах дүрс нь хавирган сарнаас эхлээд бүтэн тэргэл сар хүртэл хувирдаг байна. Дараагийн бүрэн тэргэл сар долдугаар сарын 29-нд тохиох юм.