АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Флорида муж улсын Дайтона Бич хотод болох сонгуулийн цуглааны үеэр нь буудахаар төлөвлөж буйгаа цахим сүлжээнд бичсэн эмэгтэйг баривчилсан талаар албаныхан мэдээллээ.
Мөрдөн шалгагчдын мэдэгдсэнээр, Эллисон Албро хэмээх 21 настай эмэгтэй уг цуглаан болохоос өмнөх шөнө цахим сүлжээнд өөрийн зургийг байршуулан, өөрийн хотод болох Трампын цуглаан руу гар буутай очиж түүнийг буудахаар төлөвлөж байгаа тухайгаа нийтэлсэн байжээ.
Дональд Трамп Бүгд найрамдах намаас тус мужийн амбан захирагчид нэр дэвшигч Байрон Дональдст дэмжлэг үзүүлэхээр баасан гарагт Дайтона хотод очсон байна.