Оросын хяналтад байгаа Украины фронтын бүсийн Олешки хотоос нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдыг тээвэрлэсэн гурван онгоц Беларусийн Гомель хотын нисэх онгоцны буудалд газардсан тухай тус улсын төрийн мэдээллийн БелТА агентлаг Бямба гарагт мэдээллээ.
Украин руу явах хүсэлтэй эдгээр иргэд эхлээд автобусаар Крымийн хойгийг дайран Оросын Анапа хотод хүрсэн бөгөөд тэндээсээ нисэх онгоцоор Беларусьт иржээ. Тэд цааш хилийн боомтоор дамжин Украин руу нэвтрэх юм байна.
Өлсөж, туйлдсан иргэдийг хамтарсан тусламжийн ажиллагааны хүрээнд ийнхүү нүүлгэн шилжүүлснийг эх сурвалж дурджээ.