АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт Ираны Засгийн газрыг өөрийнх нь амь насанд халдах буюу ийм оролдлого хийх тохиолдолд цэргийн цохилт өгөхөд бэлэн байх тушаалыг армидаа өгсөн гэдгээ мэдэгджээ.

Тэрээр энэ талаар "Ираны Исламын Бүгд Найрамдах Улс руу чиглүүлсэн 1000 пуужин бэлэн байдалд байна. Хэрэв Ираны Засгийн газар дэлхийн олон өнцөгт дуулдаж буй Ерөнхийлөгчийн амь насанд халдах сүрдүүлгээ бодит ажил хэрэг болгохыг оролдвол дахин олон мянган пуужин нэмж харвахад бэлэн" хэмээн хатуухан анхааруулсан байна.

Дэлхий дахинд өрнөж буй улс төрийн нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс ийнхүү цэргийн хүчээ бэлэн байдалд оруулснаа зарласан нь олон улсын анхаарлыг татаж байна.