АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин улсад Патриот агаарын довтолгооноос хамгаалах пуужин үйлдвэрлэх боломжийг олгох бодолтой байгаагаа илэрхийллээ.

Энэхүү санаачилгыг шинжээчид тус улсыг дэмжиж буй томоохон алхам хэмээн хүлээн авч байна. Гэсэн хэдий ч үйлдвэрлэлийн үйл явц эхлэхэд олон жил шаардагдаж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Одоогоор энэ нь зөвхөн Ерөнхийлөгчийн түвшинд яригдаж буй санаа бөгөөд ажил хэрэг болоход цаг хугацаа шаардлагатай байгаа юм.