АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ням гарагт хийсэн мэдэгдэлдээ, хэрэв Ардчилсан намаас сонгогдсон сенатор Чак Шумер Сенатын олонхын удирдагчаар сонгогдвол түүнтэй хамтран ажиллахад ихээхэн төвөгтэй байх болно гэдгийг онцоллоо.
Трамп өөрийн Truth Social платформдоо "Хэрэв Чак Шумер Сенатын олонхын удирдагч болбол миний хувьд түүнтэй ажиллахад маш хүнд байх болно" хэмээн нийтэлжээ. Тэрээр цааш нь бичихдээ Шумерийг өмнө нь удирдагчийн хувиар түүхэн дэх хамгийн муу ажилласан хүмүүсийн нэг хэмээн тодорхойлоод, түүнийг дахин бүтэлгүйтнэ гэдэгт бараг эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Нью-Йорк мужаас сонгогдсон Ардчилсан намын төлөөлөл Чак Шумер нь одоогоор АНУ-ын Сенат дахь цөөнхийн удирдагчаар ажиллаж байгаа юм.