Алдарт дуучин Майли Сайрус бямба гарагт (11-р сарын 21) Калифорни мужийн Палм Спрингс хотод хөгжимчин Макс Морандотой гэрлэжээ. Усан сангийн дэргэд болсон хуримын ёслолыг The Flaming Lips хамтлагийн дуучин Уэйн Койн удирдсан байна.
Ёслолын үеэр 33 настай Майли Сайрус урт ханцуйтай, задгай нуруутай цагаан торгон даашинз өмссөн байсан бөгөөд тангараг өргөх үеэрээ нулимсаа арчиж буй зураг нь People сэтгүүлд нийтлэгджээ. Харин 28 настай Морандо хар хослолоор гангарсан байна. Хуриманд дуучны ээж Тиш Сайрус, түүний нөхөр Доминик Перселл, охин дүү Ноа Сайрус, аав Билли Рэй Сайрус болон жүжигчин Элизабет Хёрли нар уригдан оролцжээ.
Хосууд 2021 оны сүүлээр болзож эхэлсэн бөгөөд Морандо нь Лос-Анжелесийн Liily рок хамтлагийн бөмбөрчин юм. Тэрээр 2025 оны аравдугаар сард Японы Киото хотын зочид буудлын цэцэрлэгт Майлид гэрлэх санал тавьсан байна.
Энэ нь Майли Сайрусын хоёр дахь гэрлэлт бөгөөд тэрээр өмнө нь 2018 оны арванхоёрдугаар сард жүжигчин Лиам Хемсворттой гэрлэж, дараа оны наймдугаар сард нь салж байв. Майли саяхан шинэ харилцааныхаа талаар ярихдаа "Энэ бол дахин шинээр эхлэх тухай юм" хэмээн онцолж байжээ.