Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Дэлхийн хөгжлийн тайлан”-г танилцуулах үеэр хөгжиж буй орнуудад хандан чухал мэдэгдэл хийлээ. Тус байгууллагын үзэж буйгаар, хиймэл оюун ухаан (AI) нь эдгээр орнуудын хувьд засаглалын үр дүнг сайжруулах боломж олгож буй “авралын утас” юм.
Дэлхийн банкны Группийн ахлах эдийн засагч Индермит Гилл хэлэхдээ, хөгжиж буй улс орнууд энэхүү технологийн дэвшлийг алдалгүй ашиглах шаардлагатай байгааг онцолжээ. Хэрэв эдгээр улсууд хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхгүй бол дэлхийн хөгжлийн явцаас хоцрох эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.
Тус тайланд дурдсанаар, хиймэл оюун ухааны давуу талыг хүртэхийн тулд заавал аварга том загварууд эсвэл өгөгдлийн төвүүд шаардлагагүй аж. Өөрөөр хэлбэл, хөгжиж буй орнууд өндөр хүчин чадалтай дэд бүтэцгүйгээр ч хиймэл оюун ухааныг ашиглан засаглалын чанараа сайжруулах боломжтой гэдгийг Дэлхийн банкны зүгээс онцолж байна.
Энэхүү уриалга нь технологийн хурдацтай хөгжлийн эрин үед хөгжиж буй эдийн засагтай улс орнуудыг хиймэл оюун ухааныг бодлого, үйл ажиллагаандаа түлхүү ашиглахыг уриалсан алхам боллоо.