Дэлхийн далайн гадаргын дундаж температур түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн халуун түвшинд хүрснийг эрдэмтэд бүртгэжээ. Энэхүү үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлт болон Номхон далайн халуун бүс дэх хүчирхэг Эл Ниньо байгалийн үзэгдэлтэй хавсарснаас үүдэлтэй байна.
Европын дэлхий ажиглалтын Copernicus агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн наймдугаар сарын 22-ны өдөр дэлхийн далайн гадаргын дундаж температур 21.1 хэм (Фаренгейтийн 70 градус) хүрсэн нь шинэ дээд амжилт болжээ. Тус байгууллага нь 1979 оноос хойш далайн гадаргын температурын хэмжилтийг өдөр бүр тасралтгүй хийж ирсэн юм.
Үүнээс өмнөх нэг өдрийн хамгийн өндөр температурын дээд амжилт нь 2024 оны гуравдугаар сард 21.09 хэм болж бүртгэгдэж байв. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр Эл Ниньо үзэгдэл нь далайн систем дэх дулааныг улам бүр нэмэгдүүлж байна.