Америкийн хөгжмийн салбарын нөлөө бүхий байгууллагууд болох Recording Academy (Грэммийн шагнал гардуулагч байгууллага) болон SoundExchange нар Европын Холбооны зүгээс гаргаж буй бодлогын шинэ саналтай холбогдуулан АНУ-ын засгийн газрыг хөндлөнгөөс оролцохыг шаардаж байна.

Асуудлын гол нь Европын Холбоо Америкийн уран бүтээлчдэд олгодог радиогийн роялти буюу зохиогчийн эрхийн төлбөрийг бууруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой юм. Энэхүү санал нь хэрэгжсэн тохиолдолд Америкийн уран бүтээлчдийн орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж тус байгууллагууд үзэж байна.

Recording Academy болон SoundExchange-ийн зүгээс энэхүү шинэ бодлогын санал нь “Америкийн уран бүтээлчдийг ялгаварлан гадуурхах” шинжтэй бөгөөд үүнийг Европын Холбооны хууль тогтоомжид албан ёсоор оруулах гэж байна хэмээн хатуу шүүмжилжээ. Одоогоор энэхүү маргаан үргэлжилж байгаа бөгөөд Америкийн тал уг шийдвэрийг өөрчлөхийн тулд АНУ-ын эрх баригчдыг дипломат арга хэмжээ авахыг хүлээж байна.