NBA-ийн Голден Стэйт Уорриорз багийн бүрэлдэхүүнд багтаж байсан, аварга тоглогч Жонатан Куминга-г Лос-Анжелес Лейкерс баг сонирхож байгаа тухай мэдээлэл спортын ертөнцөд анхаарал татаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Кумингаг Лейкерс баг руу шилжүүлэх 21.5 сая долларын үнэлгээтэй солилцооны (sign-and-trade) асуудал яригдаж байгаа аж. Хэдийгээр одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байгаа ч, Уорриорз багт хувь нэмрээ оруулж байсан тоглогчийг Лейкерс багтай холбосон цуурхал үргэлжилсээр байна.

Жонатан Куминга нь Голден Стэйт Уорриорз багийн төлөө тоглож, NBA-ийн аварга цолыг хүртэж байсан туршлагатай тоглогч юм. Түүнийг ирээдүйд аль багт харьяалагдах, солилцооны нөхцөл хэрхэн бүрдэх нь одоогоор тодорхойгүй байна.