Израилын Ерөнхийлөгч тус улсад өнгөрсөн долоо хоногт явагдсан сонгуулийн дараа шинэ Засгийн газрыг байгуулах үүргийг Гади Айзенкотод хариуцуулахаар болсноо Бямба гарагт албан ёсоор мэдэгдлээ.

Энэхүү шийдвэрийг тус улсын хамгийн олон жил ажилласан Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн өрсөлдөгчид түүнийг суудлаас нь буулгах эхний томоохон алхам болж байна гэж үзэж байгаа юм.

Армийн ерөнхий командлагч асан, улс төрд шинээр хөл тавьж буй Гади Айзенкотын хувьд шашны бус үзэлтэй болон либерал иргэдийн дэмжлэгийг авахаар зорьж буй сөрөг хүчний эвслийг тэргүүлдэг. Түүний тэргүүлж буй энэхүү эвсэл өмнө нь боломжгүй гэгдэж байсан хэт консерватив (хэт үнэн алдарт) еврейчүүдтэй нэгдэх хаалгыг нээж байгаа бөгөөд энэ нь Засгийн газар байгуулахад шаардлагатай дэмжлэгийн тоог бүрдүүлж өгч магадгүй байна.