Технологийн салбарын тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан, газар доорх хонгил барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Boring Company стартап компани хөрөнгө оруулалтын шинэ шатны хэлэлцээг эхлүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус компани нь зах зээл дээр 20 тэрбум долларын үнэлгээтэйгээр шинээр хөрөнгө босгох асуудлыг хэлэлцэж байна. Boring Company нь хотын замын түгжрэлийг шийдвэрлэх зорилгоор газар доорх хурдны туннель болон дэд бүтцийн төслүүдийг хөгжүүлдэг технологийн компани юм.
Одоогоор хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ болон бусад нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.