Технологийн салбарын тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг X (хуучнаар Twitter) платформ санхүүгийн үйлчилгээний салбарт өргөжин тэлж байна. Тус компанийн хөгжүүлж буй X Money апп одоогоор АНУ-ын зах зээлд нээлтээ хийж, хэрэглэгчдэд хүрч эхлээд байна.
Энэхүү шинэ үйлчилгээг ашиглах боломж нь одоогоор зөвхөн X Premium болон Premium+ захиалагчдад нээлттэй байгаа юм. X платформ нь өөрийн хэрэглэгчдэд зориулсан санхүүгийн экосистемийг бүрдүүлэх зорилгоор энэхүү апп-ыг нэвтрүүлж байна.