Технологийн салбарын тэрбумтан Илон Маск өөрийн эзэмшлийн X (хуучнаар Twitter) платформ дээр зар сурталчилгаа байршуулахаас татгалзсан байгууллагуудын эсрэг үүсгэсэн шүүхийн маргаанаа албан ёсоор зогсоолоо.

2024 онд X компани Дэлхийн Зар Сурталчилгааны Холбоо буюу WFA-г шүүхэд өгсөн байдаг. Үүнд Хариуцлагатай Хэвлэл Мэдээллийн Глобал Холбоо (GARM) нэр холбогдож байв. Энэхүү маргаан нь томоохон брэндүүд X платформ дээр сурталчилгаа байршуулахаа больсны улмаас тус платформын орлого 1.5 тэрбум ам.доллароор буурсантай холбоотой байсан юм.

“Дайн” ба эвлэрэл

Илон Маск тухайн үед зар сурталчилгаагаа татсан байгууллагуудыг шүүмжилж, “энэ бол дайн” хэмээн мэдэгдэж байв. Тэрээр өмнө нь сурталчилгаа байршуулахаас татгалзсан компаниудад хандан хатуу ширүүн үг хэлж байсан удаатай. Тэр ч байтугай эдгээр байгууллагыг эрүүгийн хариуцлагад татах ёстой хэмээн үзэж байсан юм.

Гэвч саяхан гаргасан хамтарсан мэдэгдэлд WFA болон X платформ нь GARM-тай холбоотой шүүхийн маргааныг ардаа орхиж буйгаа зарлалаа. Гэсэн хэдий ч энэхүү эвлэрлийн нарийвчилсан нөхцөл болон тохиролцооны талаарх мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна.