Дэлхийн хамгийн баян хүн, бизнес эрхлэгч Илон Маск The Economist сэтгүүлийн редакцтай уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр тэрээр ирээдүйн талаарх өөрийн алсын хараа болон байр сууриа хуваалцсан байна.
Илон Маск нь Tesla, SpaceX зэрэг томоохон компаниудыг үүсгэн байгуулсан, дэлхийн технологийн салбарын нөлөө бүхий эрхмүүдийн нэг юм. Энэ удаагийн уулзалтаар тэрээр ирээдүйн төлөв байдлын талаар өөрийн бодлыг дэлгэрэнгүй ярьжээ.