Технологийн тэрбумтан Илон Маск өөрийн хөгжүүлж буй Grok хиймэл оюун ухааныг ашиглан алдарт “Одиссей” зохиолыг “түүхийн хувьд үнэн зөв” байдлаар дахин бүтээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн билээ. Энэхүү санаачилга нь Холливудын жүжигчин, “Jimmy Kimmel Live!” нэвтрүүлгийн хөтлөгч Колман Домингогийн эгдүүцлийг хүргэжээ.
Колман Доминго өөрийн оролцсон нэвтрүүлгийн үеэр Маскийн энэхүү төлөвлөгөөг шүүмжилж, “түүхийн хувьд үнэн зөв” гэсэн нэр томьёог нь эргэлзээтэй хэмээн тодорхойлсон байна. Тэрээр “Маск болон түүний багийнхан “Одиссей” бүтээлийн жүжигчдийн бүрэлдэхүүн олон талт байдалтай байгааг эсэргүүцэж ийм алхам хийж байна” хэмээн онцолжээ.
Түүнчлэн Доминго “Одиссей” бол зохиомол бүтээл гэдгийг сануулж, бүрэн зохиомол зүйлийг түүхийн хувьд үнэн зөвөөр хийнэ гэдэг нь утгагүй зүйл гэв. Мөн тэрээр Илон Маскийг Mars буюу Ангараг гараг руу нисэх ёстой байсан хэмээн хошигнож, хиймэл оюун ухаанаар кино хийж суухын оронд илүү чухал ажил хийх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлжээ.