Дэлхийн хамгийн баян эрхэм Илон Маск ирээдүйн дайн тулааны чиг хандлагыг тодорхойлоход туслах Пентагоны тусгай комисст томилогдсон байна.
Тэрбээр "Anduril Industries" компанийн хамтран үүсгэн байгуулагч Палмер Лаки болон Төлөөлөгчдийн танхимын дарга асан Ньют Гингрич нарын хамт “Project Meridian” төслийг удирдахаар болжээ.
Энэхүү алхам нь төр засаг болон технологийн салбарыг улам ойртуулж буй Цагаан ордны стратегийн дагуу хийгдэж байна. Дайны энэхүү төслөөс үүдэж АНУ-ын технологийн экосистем нь БНХАУ-ынхтай тун төстэй харагдаж эхэлж байгааг онцолжээ.
Мөн “Project Meridian” нь Вашингтон дахь батлан хамгаалах салбарын гэрээлэгчдийн уламжлалт нөлөөнөөс хавьгүй давж, Цахиурын хөндийн технологийн оролцоог шинэ шатанд гаргаж байна.