Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ өнгөрөгч Мягмар гарагийн орой өсөлт үзүүллээ. Энэхүү өсөлт нь АНУ-ын Сангийн яамнаас Ираны газрын тосыг худалдахтай холбоотой гаргасан шийдвэртэй шууд холбоотой байна.

Тодруулбал, АНУ-ын эрх бүхий байгууллага зургаадугаар сарын 21-ний өдөр олгосон Ираны газрын тос худалдах лицензийг цуцалсан байна. Уг шийдвэр гарсны дараа газрын тосны фьючерс үнэ зах зээл дээр өссөн үзүүлэлттэй байна.