АНУ болон Израил улсууд Иран руу цохилт өгсний дараа Ираны тал АНУ-ын хүчний эсрэг халдлага үйлдэхдээ SpaceX компанийн Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээг ашигласан тухай The Washington Post сонин бямба гарагт эх сурвалжуудаас иш татан мэдээллээ.
Компанийн дотоод хэлэлцүүлгийн талаар мэдээлэл бүхий хоёр хүний ярьснаар, SpaceX-ийн гүйцэтгэх захирал Илон Маск уг үйл явдлыг сонсоод ихээхэн бухимдсан байна. Түүний багийнхан Starlink үйлчилгээг зөвшөөрөлгүй хоёр удаа ашигласан тохиолдлыг тогтоосон бөгөөд энэ нь АНУ-ын хүчний эсрэг чиглэсэн Ираны ажиллагаатай холбоотой гэж дүгнэжээ.
Түүнчлэн энэ асуудлын хүрээнд АНУ-ын зэвсэгт хүчинтэй холбоотой мэдээллийг ч Маскт хүргэсэн байна.