Канадын Дээд шүүх баасан гарагт Квебек мужийн төрийн албан хаагчдад шашны бэлгэдэл зүүж, хэрэглэхийг хориглосон хуулийн заалтыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Квебекийн өмнөх засгийн газраас баталсан 21-р хууль (Bill 21)-тэй холбоотой энэхүү шийдвэр нь тус мужийн бүрэн эрхт байдлыг дэмжигч засаг захиргаанд улс төрийн томоохон ялалт болж байна.
Гэвч хүний эрхийн байгууллагууд уг шийдвэрийг эсэргүүцэж, энэ нь лалын шашинтай эмэгтэйчүүдийг шударга бусаар онилж, суурь эрхийн хууль зүйн хамгаалалтыг сулруулж байна хэмээн сэрэмжлүүлжээ.
Түүнчлэн энэхүү шүүхийн шийдвэр нь Канадын Ерөнхий сайд Марк Карнигийн улс орноо нэгтгэх хүчин чармайлтад төвөгтэй байдал үүсгэж болзошгүй гэж үзэж байна. Одоогийн байдлаар Канад улс нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс ирж буй худалдааны дайн болон нутаг дэвсгэрээ нэгтгэхтэй холбоотой заналхийлэлтэй нүүр тулаад байгаа үед энэ асуудал хөндөгдөж байна.