АНУ-ын албаны хүмүүс Ираны талыг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцнууд руу гал нээх үйлдлээ бүрмөсөн зогсоох амлалт өгөхийг шаардаж байна.
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ долоо хоногийн эхээр тус хоолойг гаталж байсан хөлөг онгоцнууд руу халдсан явдлыг Ираны тал АНУ-ын албаны хүмүүст "алдаа" байсан хэмээн тайлбарлажээ.
Одоогоор энэ асуудалтай холбоотой нэмэлт мэдээлэл гараагүй байгаа бөгөөд АНУ-ын зүгээс тус бүс нутаг дахь аюулгүй байдлыг хангах үүднээс Ираныг ийм төрлийн халдлага дахин гаргахгүй байх баталгаа өгөхийг ийнхүү шаардаж байна.