Хэрэв Их Британийн засгийн газар Хятад улсыг өөрийн дайсан болгохыг хүсэж байгаа бол жинхэнэ мэргэжилтнүүдээ үл тоомсорлох нь үүний хамгийн найдвартай арга зам гэдгийг хятад судлаач Керри Браун (Kerry Brown) анхаарууллаа.
Судлаачийн үзэж буйгаар тус улсад хоёр туйлт хялбарчилсан үг хэллэгээс илүүтэй гүнзгий дүн шинжилгээг чухалчилдаг жинхэнэ мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа аж. Түүнээс бус үзэл суртлыг баримтлагчид болон хэт хатуу байр суурьтай "харцагууд" бус гэдгийг онцолсон байна.
Энэхүү сэдэв нь Люси Фишер, Питер Фостер нарын бичсэн “Whitehall дахь Хятадын мэргэжилтнүүдийн гадагшлах урсгал улаан гэрэл асаалаа” гэсэн нийтлэлийн дараа эхэлсэн бөгөөд Financial Times сонины захидлын хуудсанд хүчтэй мэтгэлцээн өрнүүлээд байна. Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яаманд (FCO) ажиллаж байсан Керри Браун уг мэдээлэл өөрт нь танил нөхцөл байдал давтагдаж буй мэт сэтгэгдэл төрүүлснийг хуваалцжээ.