Их Британийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, тус улсын ерөнхий сайд асан Кир Стармертай холбоотой хоёр үл хөдлөх хөрөнгийг галдан шатаасан хэргээр зургаадугаар сард хоёр жилийн хорих ял авсан Румын улсын иргэнийг Их Британиас албадан гаргасан байна.

Энэхүү хэрэгт Украины уугуул, Румын улсын иргэн Станислав Карпюк болон Украины иргэн Роман Лавринович нар буруутай нь тогтоогдсон юм. Тэд 2025 оны тавдугаар сард Лондон хотод байрлах хоёр байшин болон нэг тээврийн хэрэгслийг галдан шатаасан хэрэг үйлдсэн бөгөөд Роман Лавриновичид долоон жилийн хорих ял оноосон байжээ.

Их Британийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ Станислав Карпюкийг тус улсаас албан ёсоор албадан гаргасныг баталсан байна.