АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт болсон сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлэхдээ Ираны ерөнхийлөгчийн засаглалыг шоглож, лалын шашинт орнуудад түгээмэл байдаг Мохаммад нэртэй холбоотой хошигнол хийсэн байна.
Тэрбээр Жоржиа мужийн Далтон хотод цугласан олонд хандан хэлэхдээ, Ойрх Дорнодоос ирсэн хүний нэрийг мэдэхгүй эргэлзэж байвал зүгээр л "Мохаммад" гэж дуудахыг зөвлөжээ. Дональд Трамп үргэлжлүүлэн "Танд багцаагаар 65 хувийн магадлал бий. 'Сайн байна уу, Мохаммад' гээд л болоо. Би үүнийг олон жил хийж байгаа бөгөөд хэзээ ч алдаж байгаагүй" хэмээн ярьсан байна.
Мохаммад гэдэг нь лалын шашинтнуудын дунд эрэгтэй хүүхдэд ихэвчлэн өгдөг, хамгийн нийтлэг нэрсийн нэг юм.