И-спорт нь Айчи-Нагоя 2026 наадмын дараагаас эхлэн Азийн наадмын хөтөлбөрөөс албан ёсоор хасагдахаар болжээ. Үүний оронд Азийн Олимпын Зөвлөл (OCA) и-спорт болон оюуны спортод зориулсан бие даасан шинэ наадмыг бэлтгэж эхэлсэн байна.
Азийн Олимпын Зөвлөл нь уг Asian Esports and Mind Sports Games нэртэй шинэ тэмцээний анхны дугаарыг 2027 онд зохион байгуулахаар Кувейт улстай зохион байгуулагч хотын гэрээг үзэглэлээ.
Энэхүү шийдвэрийг тус зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөл анх 2024 оны 11 дүгээр сард баталсан бөгөөд Кувейттэй байгуулсан гэрээ нь тус төлөвлөгөөний дараагийн томоохон алхам болж байна.