Йемений хутичууд бямба гарагт Саудын Арабын нийслэл Эр-Рияд хот руу цохилт өглөө. Энэ нь тэдний эсрэг тулалдаж буй Саудын Арабын тэргүүлсэн эвслийн явуулсан “тусгай ажиллагаа”-ны хариуг авахаа мэдэгдсэний дараа болсон явдал юм.

Энэ зун хөрш Йемений иргэний дайн дахин идэвхжсэнээс хойш Саудын Араб халдлагын давалгаатай тулгарч байна. Тус иргэний дайнд Эр-Рияд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрыг дэмжиж, хутичуудын эсрэг байлдаж байгаа юм.

Эрх баригчид тус хотыг аюулд орсныг сануулсан түгшүүрийн дохио зарлаж, дараа нь цуцалсан бөгөөд үүний дараахан хоёр дэлбэрэлт сонсогдсон тухай сэтгүүлч мэдээлжээ.