Америкийн алдартай реппер Карди Би Бямба гарагийн орой (10-р сарын 24) Нью-Йорк хотноо болсон KATSEYE охидын хамтлагийн тоглолтыг охид болох Кулчер, Блоссом нарынхаа хамт үзэж сонирхжээ. Тэрбээр тоглолтын үеэр хоёр настай охин Блоссомтойгоо хамт VIP өрөө мэт харагдах хэсгээс бүжиглэж байгаа нь ажиглагдсан бөгөөд дараа нь тоглолтын дараах бичлэгийг өөрийн Instagram Story-доо нийтэлсэн байна.
Карди Би зургаан гишүүнтэй тус хамтлагийг дэмжсээр ирсэн бөгөөд өмнө нь Нью-Йоркийн Governors Ball наадмын үеэр KATSEYE-ийн “Gabriela” дууг даган дуулж буй бичлэг нь цахим орчинд тархаж, шүтэн бишрэгчид нь түүнийг хамтлагийн «долоо дахь гишүүн» хэмээн хошигнож байв. Мөн өнгөрсөн наймдугаар сард хамтлагийн “Hootie Frutti” дуу шүүмжлэлд өртөхөд Карди Би Instagram Live хийхдээ уг дуунд өөрөө болон хүүхдүүд нь хайртайг онцолж байжээ.
HYBE болон Geffen Records-оос гарсан тус хамтлагийн “WILD” төсөл нь Billboard 200 жагсаалтын 4-р байранд бичигдэж байсан 2025 оны “BEAUTIFUL CHAOS” цомгийнх нь араас 8-р сарын 14-нд гарсан юм. Тэдний “Gabriela” дуу Billboard Hot 100 чартын 21-р байранд хүрч байсан бол “WILD” цомгийн “PINKY UP” болон “Animal” дуунууд нь Hot 100-д мөн багтжээ. Үүнээс “Animal” дуу нь Hot 100-д 24-р байраар, Billboard Global 200 жагсаалтын 10-р байраар тус тус анх удаа орж ирсэн байна.
KATSEYE хамтлаг есдүгээр сарын 1-нд Дублин хотоос Wildworld Tour аялан тоглолтоо эхлүүлж, Европ болон Хойд Америкаар үргэлжлүүлж байгаа ажээ.