Дэлхийд алдартай хөлбөмбөгийн видео тоглоом болох EA Sports FC цувралын шинэ дугаар болох FC 27-ын нүүр царайгаар Францын довтлогч Килиан Мбаппе тодрохоор болсныг албан ёсоор зарлалаа.
Килиан Мбаппе нь өмнө нь тус цувралын нүүр царайгаар ажиллаж байсан бөгөөд дөрвөн жилийн завсарлагааны дараа ийнхүү дахин эргэн ирж байна. Тэрээр энэ удаад Ultimate Edition хувилбарын нүүрэн дээр өөрийн харьяалагддаг Реал Мадрид багийн өмсгөлтэйгөөр гарах юм.
Өмнөх хувилбар болох EA FC 26-ын нүүр царайгаар Реал Мадридын тоглогч Жуде Беллингем ажиллаж байсан билээ. Ийнхүү Мбаппе дахин брэндийн гол төвд эргэн ирж, тоглоомын сурталчилгааны нүүр царай болж байна.