Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын (БНАКУ) зүүн бүс нутагт бүртгэгдсэн, түүхэн дэх хамгийн хурдацтай тархаж буй Эбола вирусийн дэгдэлт албан ёсоор зарлагдахаас хэдэн сарын өмнө эхэлсэн болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) даваа гарагт мэдэгдлээ.
ДЭМБ-ын Африкийн бүсийн захирал Мохамед Якуб Жанаби хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдээлэлдээ, вирусийн генийн дарааллыг тогтоох судалгаагаар тус дэгдэлт нь хоёрдугаар сард эхэлсэн болохыг тогтоосон гэжээ. Гэвч уг халдварт өвчний дэгдэлтийг тавдугаар сарын дундуур л албан ёсоор зарласан байна.
Жанабигийн хэлснээр, дэгдэлтийн эхэн үед бүртгэгдсэн зарим тохиолдлуудыг малари болон гэдэсний хиаг (тиф) өвчинтэй андууран буруу оношилж байжээ. Үүний улмаас хариу арга хэмжээ авагчид вирусийн тархалтын араас гүйцэж түрүүлэхээр тэмцэж байгаа бөгөөд тэрээр нөхцөл байдлыг "Бид вирусийн араас хөөж байна" хэмээн тодорхойлсон байна.