Санхүүгийн зах зээлийн мэдээллийн MarketWatch агентлагийн мэдээлснээр, томоохон корпорациудын дотоод ажилтнууд буюу тухайн компанийн үйл ажиллагааг хамгийн сайн мэдэх хүмүүсийн дунд зах зээлийн төлөв байдалтай холбоотой сөрөг хандлага эрс нэмэгджээ.

Эдгээр дотоод ажилтнууд нь компанийнхаа хувьцаа болон бизнесийн үйл ажиллагааны талаарх хамгийн бодит мэдээлэлтэй хүмүүст тооцогддог. Тэдний зах зээлд өгч буй энэхүү анхааруулга нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд байгаагүй өндөр түвшинд хүрээд байгааг эх сурвалжид дурдсан байна.

Одоогоор корпорацийн салбарын дотоод ажилтнуудын дунд ажиглагдаж буй энэхүү bearish буюу зах зээл унах хандлагатай байр суурь нь хөрөнгө оруулагчид болон санхүүгийн шинжээчдийн анхаарлыг татаж байна. Уг мэдээлэл нь компанийн дотоод хүрээнийхэн ирээдүйн төлөв байдалд хэрхэн хандаж байгааг илтгэх гол үзүүлэлт болж байна.