Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын менежментийн компани болох Franklin Templeton-ийн Крипто хариуцсан захирал Сет Гиннс крипто зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Түүний хэлснээр, өнөөдөр крипто салбарын суурь үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд байгаагүйгээр хамгийн хүчирхэг түвшинд хүрээд байгаа хэдий ч дижитал хөрөнгийн үнэ зах зээл дээр үүнийг илтгэхгүй байна. Өөрөөр хэлбэл, салбарын хөгжил болон үнийн хөдөлгөөн хоорондоо уялдаагүй, зөрүүтэй байгааг тэрээр онцолсон юм.
Хэдийгээр үнийн хувьд ийм зөрүү ажиглагдаж байгаа ч томоохон байгууллагууд болон санхүүгийн институциудын зүгээс крипто салбарыг сонирхох, хүлээн зөвшөөрөх хандлага улам бүр эрчимжиж байна. Сет Гиннсийн дүгнэлтээр институцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь энэ салбарын ирээдүйн төлөв эерэг байгааг харуулж байгаа боловч зах зээлийн үнэлгээ одоогоор үүнтэй хөл нийлүүлэн алхаагүй байна.