Норвегийн шатрын их мастер Магнус Карлсен Esports World Cup 2026 тэмцээний шатрын төрөлд түрүүлж, тус тэмцээний хошой аварга болсон анхны тоглогчоор тодорлоо.
Team Liquid багийн нэрийн өмнөөс оролцсон тэрбээр өмнөх EWC тэмцээний аварга цолоо хамгаалахаар энэ удаагийн тэмцээнд өрсөлдсөн юм.
Гранд финалын тоглолтод Карлсен өрсөлдөгч Денис Лазавикийг 2-0 харьцаагаар буулган авчээ. Гурван багц тоглолтын (BO3) туршид тэрбээр нэг ч удаа хожигдоогүй бөгөөд нийт дөрвөн өрөгт хожиж, дөрвөн өрөгт тэнцсэн байна. Улмаар үлдсэн тоглолтуудад тэнцээ хийснээр хоёр багцад хоёуланд нь 2-1 харьцаагаар ялалт байгуулжээ.