Поп хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлч Мадоннагийн 1985 оны үйл явдлуудыг харуулсан гэрэл зургийн шинэ ном дэлхий даяар хүлээлт үүсгээд байна. "Madonna: Into the Groove" нэртэй энэхүү бүтээл нь нийт 160 хуудас бүхий хатуу хавтастай ном юм.
Энэхүү номд алдарт рок гэрэл зурагчин Кен Реган-ы авсан гэрэл зургууд багтсан бөгөөд онцлох зүйл нь урьд өмнө хэзээ ч нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор зургууд багтсан явдал юм. Тус бүтээл нь Мадоннагийн карьерын томоохон үеүдийн нэг болох 1985 оны үйл явдлуудыг гэрэл зургийн хальснаа хэрхэн буулгасныг харуулах болно.
Уг ном ирэх аравдугаар сард худалдаанд гарахаар төлөвлөгдөж байна.