UFC-ийн тулаанч Макс Холлоуэй болон түүний эхнэр Алесса Куизоны харилцааны тухай хуучин ярилцлагын хэсэг олон нийтийн сүлжээнд дахин тархаж, олны анхаарлыг татаад байна. Асуудал үүссэний дараа Холлоуэй өөрийн X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан уг мэдээллийг контекстээс нь салгаж ойлгосон гэдгийг мэдэгджээ.

Өнгөрсөн жил болсон нэгэн подкастын үеэр Холлоуэйгийн эхнэр тэдний анхны танилцлын талаар хуваалцсан байдаг. Үүнийг зарим хүмүүс буруугаар тайлбарласны хариуд Холлоуэй: "Тэр үед Алесса сүй тавьсан байсан бөгөөд бидний харилцаа эхлээгүй байсан. Бидний түүхийг бүрэн сонсохгүйгээр, зөвхөн эвлүүлэг болон кликбэйт мэдээлэлд бүү итгэ" хэмээн онцолжээ. Мөн тэрээр эхнэрээ мэргэжлийн серфингчин, өөрийн гэсэн орлоготой бие даасан хүн болохыг дурдсан байна.

Алесса Куизоны хувьд өмнө нь Бразилийн серфингчин Кайо Ибеллитэй сүй тавьж байсан ч хожим хоёр тийш болсон юм. Харин Макс Холлоуэй 2020 оны 11-р сард сүй тавьж, 2022 оны 4-р сарын 16-нд гэрлэжээ. Холлоуэй өмнөх гэрлэлтээсээ төрсөн хүү Раш-тайгаа эхнэрийнхээ харилцааг өндрөөр үнэлдэг бөгөөд тэдний гэр бүлийн харилцаа бат бөх хэвээр байгааг илэрхийлсэн байна.

Макс Холлоуэйн хувьд UFC 329 тэмцээний үеэр Конор Макгрегортай тулалдсан ч өрсөлдөгчийнх нь өвдөгний гэмтлийн улмаас тоглолт сэтгэл дундуур өндөрлөсөн билээ. Үүнтэй зэрэгцэн хувийн амьдралтай холбоотой цуу яриа гарсан нь фанатуудын дунд ихээхэн хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн юм.