Ерөнхий сайд Марк Карни мягмар гарагт болсон дэлхийн санхүүгийн элитүүдийн цугларалтын үеэр Канадыг хөрөнгө оруулалтын таатай орчин (investment haven) гэж танилцууллаа. Гэсэн хэдий ч худалдааны дайн хурцдаж байгаа энэ үед АНУ-тай тогтоосон харилцаа чухал хэвээр байгааг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна.
Карни протекционист бодлогоо нэмэгдүүлж буй АНУ-аас хэт хамааралтай болсон эдийн засгаа солонгоруулах ажлынхаа хүрээнд Канадын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулжээ.
Торонто хотод зохион байгуулагдсан уг арга хэмжээний зочдын жагсаалтад Персийн булангийн баялгийн сангууд, Европын банкууд болон China Investment корпорацын төлөөлөгчид багтсан байна.