Дэлхийн томоохон технологийн компаниудын нэг болох Meta-ийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг компанийнхаа ажилтнуудтай хийсэн дотоод хурал дээр хиймэл оюун ухаан (AI)-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр хиймэл оюун ухааны агентуудыг хөгжүүлэх ажил нь өөрийнх нь хүлээж байсан хурдаар урагшлахгүй байгааг онцолсон байна. Meta компани нь хиймэл оюун ухааны салбарт ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ч AI хөгжүүлэлтийн явц нь хүлээлтээс удаашралтай байгааг тэрээр ийнхүү хүлээн зөвшөөрчээ.

Марк Цукерберг нь дэлхийн хамгийн том сошиал медиа платформ болох Facebook-ийг үүсгэн байгуулагч бөгөөд одоогоор Meta компанийг удирддаг технологийн салбарын нөлөө бүхий эрхэм юм. Түүний энэхүү мэдэгдэл нь тус компанийн дотоод үйл ажиллагаа болон технологийн хөгжлийн чиг хандлагыг харуулж байна.