Саудын Араб, Турк болон Пакистан улсууд Меккагийн аюулгүй байдлын пакт байгууллаа. Энэхүү гэрээний дагуу гурван улсын аль нэг рүү нь зэвсэгт халдлага үйлдэхэд нийт гурвуулан руу нь халдсанд тооцохоор тусгажээ.

Гэвч энэхүү алхам нь цаагуураа АНУ-д хандсан тодорхой мессеж болж байна. Тухайлбал, Америкийн холбоотон байх нь халдлагаас хамгаалах бүрэн баталгаа болж чадахгүй бол Вашингтоноос аюулгүй байдлын баталгаагаа биелүүлэхийг хүлээх нь ямар ч утгагүй гэсэн утгыг агуулж буй аж.

Нөгөө талаас энэ асуудалд Цагаан ордноос ямар нэгэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Энэ нь Дональд Трамп Саудын Арабын энэ үйлдэлд үнэхээр сэтгэл хангалуун байгаа эсэхэд зарим нэг эргэлзээг төрүүлж байна.