Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд гадаадад аялж буй иргэдэд анхааруулга хүргүүллээ. Сүүлийн үед тус улсад циклоспора (cyclospora) хэмээх шимэгчээр үүсгэгддэг халдварын тохиолдол огцом нэмэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сараас хойш нийт 67 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр өвчлөгсдийн дийлэнх нь Мексик улсаар аялж ирсэн жуулчид байгаа юм. Тус шимэгч нь хүний биед орохоороо хүчтэй суулгалт үүсгэдэг тул эрүүл мэндийн байгууллагууд аялагчдыг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.