АНУ-ын Мичиган мужид суулгалт үүсгэгч шимэгчийн халдвар огцом нэмэгдэж, 1,200 гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Энэхүү халдварын тархалт нь зөвхөн нэг мужаар хязгаарлагдахгүй байгаа бөгөөд хөрш зэргэлдээ Охайо мужид ч мөн адил нөхцөл байдал үүсээд байна.
Албаны мэдээллээр Охайо мужид халдвар авсан хүний тоо 500-аас давсан байна. Одоогийн байдлаар тус хоёр мужид бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо өсөж байгаа нь эрүүл мэндийн байгууллагуудын анхаарлыг татаж байна.