Мьянмараас далайгаар гарсан рохинжа үндэстний 530 гаруй хүн сураггүй алга болсон тухай мэдээлэл байна. Тэднийг тээвэрлэж явсан хоёр завь зургаадугаар сарын 29-ний өдөр Мьянмараас хөдөлсөн гэж BBC мэдээллээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тухайн өдрөөс хойш эдгээр хүмүүсийн талаар ямар нэгэн сураг гараагүй байна. Одоогийн байдлаар тэдгээр завь болон зорчигчдын талаарх тодорхой мэдээлэл үгүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа болон тэдний хувь заяатай холбоотой нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна.